“LRT бол зөв төсөл, олон нийтэд сайн тайлбарлан таниулах хэрэгтэй” гэв

Улаанбаатар хотод тулгамдаж буй томоохон асуудал болох авто замын түгжрэлийг бууруулах талаарх ээлжит хэлэлцүүлэг боллоо. Өнөөдрийн хэлэлцүүлэгт Нийслэлийн Засаг даргын Авто замын түгжрэлийг бууруулах болон зам, тээврийн асуудал хариуцсан орлогч Б.Одсүрэн, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн захирал Ч.Батзориг нар оролцож,  түгжрэлтэй холбоотой хэрэгжиж буй ажил, цаашдын төлөвлөгөөний талаар танилцуулсан. Хэлэлцүүлэгт мөн нийслэлийн 204 хорооны Засаг дарга оролцон, санал бодлоо солилцов. Өнөөгийн байдлаар нийслэлийн түгжрэлийг бууруулахад хамгийн ихээр нөлөө үзүүлэх гол ажил бол нийтийн тээврийг шинэ түвшинд гаргах LRT төсөл. Түүнээс гадна нийслэлийн хэмжээний түгжрэлийг шийдвэрлэхийн тулд дүүрэг, хороо ч мөн дотооддоо тулгарч буй асуудлаа хэлэлцэж, холбогдох алба, … Continue reading “LRT бол зөв төсөл, олон нийтэд сайн тайлбарлан таниулах хэрэгтэй” гэв